English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Хоёр сая төгрөгийн цалинтай ажлын байранд ажиллах хүн олдохгүй байна

 

Манай улсад нийт 48 мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв /МСҮТ/, 100 орчим их, дээд сургуулиуд үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийг  жилд дунджаар 25 мянга гаруй оюутан төгсдөг. Төсгөгчдийн ихэнх нь хуульч, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн байдаг ч дийлэнх нь мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа.

БСШУСЯ-наас гаргасан мэдээллээр нийт төгсөгчдийн 70 орчим хувь нь мэргэжлийнхээ салбарт ажилладаггүй гэсэн тооцоо бий. Гэтэл өнөөдөр хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ихэнх байгууллагад боловсон хүчин дутмаг байна. Жишээ нь "Говь" ХК-д 500 хүний ажлын байр бэлэн байгаа гэдэг. Тодруулбал, сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлээр 400 гаруй ажилчид хэрэгтэй байгаа аж. Сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчин нь сүлжмэлээс ирсэн бүтээгдэхүүнүүдийг холбон оёж, дараагийн шатанд дамжуулдаг. Уг мэргэжлээр ажиллагсдын сарын цалин хамгийн багадаа 1 сая гаруй төгрөг, дунджаар 2 сая, бүр цаашилбал 3 сая гаруй төгрөгөөр цалинжих ч боломжтой. Харин энэ мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх их, дээд сургууль болон МСҮТ бараг байхгүй гэхэд болно.

Өнгөрсөн жил гэхэд л Монгол Улсын хэмжээнд сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлээр ердөө 15 оюутан бэлтгэгдэн гарсан. Учир нь манай улсад зөвхөн Монгол-Солонгосын Политехникийн Коллежийн нэг л ангид уг мэргэжлийг бэлтгэдэг. Иймээс "Говь" ХК ажлын байр хайж буй иргэдийг цалинтай сургалтад хамруулан сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчныхоо орон тоог нөхдөг. Эндээс л манай улсад Хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого учир дутагдалтай байгааг харж болно. Энэ нь үндсэндээ Хөнгөн үйлдвэрийн салбар хөгжихгүй байгаа нэг шалтгаан болж байна.

Б.Сэргэлэн

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...