English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Төмөр замчдын ойн баярын бөхийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлэв

Монгол Улсад Төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 80 жилийн ой, Төмөр замчдын баярын өдрийн өдөрлөг өнөөдөр төмөр замын 426 дугаар км-т Хөлийн голын тохойд боллоо.
 
Баярын өдөрлөгөөр шагайн шигшээ харваа, үндэсний сурын харваа, сагсан бөмбөг, сонгомол морин спортын үзүүлэх тоглолт, мотоциклийн тойрог замын уралдаан, хамтлаг, дуучдын тоглолт, УБТЗ-ын “Ган зам” сонины азтэй уншигч шалгаруулах сугалаа зэрэг урлаг, спортын тэмцээнүүд болж төмөр замчид 80 жилийн ойн баярын өдрөө өргөн дэлгэр тэмдэглэлээ. Үндэсний хүчит 64 бөх барилдснаас Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, аймгийн заан Б.Болдбаатар үзүүрлэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...