English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Сурагчийн дүрэмт хувцас 50-136 мянган төгрөгийн үнэтэй байна

Сурагчийн дүрэмт хувцас 50-136 мянган төгрөгийн үнэтэй байнаЗуны амралт дуусч хонхны дуутай уралдан сургуульдаа орох цаг ойртлоо. Эцэг, эхчүүд ч хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, хувцсыг бэлдэх гээд тун зав муутай. Эдийн засаг хямарсан гэх энэ үед хаана л хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн байна, тэнд иргэд дугаарлах болжээ. Энэ удаа  сурагчийн дүрэмт хувцас ямар үнэ ханштай байгаа талаар “Баялаг-Ундраа”, “Нарантуул” худалдааны төвөөс дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Бид эхлээд “Баялаг Ундраа” төвд очин сурагчийн дүрэмт хувцасны үнэ ханш сонирхсон юм. Сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэх эрхтэй хувийн хэвшлийн долоон байгууллага байдаг. Тус төвд өнөөдрийн байдаар “Шилмэл загвар”, “Өүлэн минч”, “гээд компаниудын сурагчийн дүрэмт хувцас өлгөөтэй байна.  “Шилмэл загвар” компани бага ангийн охидын пиджак, кардиган, сорочка зангиа зэргийг 86.000 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол хөвгүүдийн пиджак, сорочик, өмд, зангиаг 81.000 мянган төгрөгөөр борлуулж байлаа.

Дунд ангийн охидын хослол 96.000 мянган төгрөг бол хөвгүүдийнх нь 99.000 мянган төгрөгт багтаж байна. Харин ахлах ангийн охид 123.000 мянган төгрөгөөр дүрэмт хувцсаа авах бол хөвгүүдийнх 133.000 мянган төгрөг болох аж.

“Өүлэн минч” компани бага ангийн охидын дүрэмт хувцас болох сарафан, цамц,зангиа  зэрэн 59500  мянган төгрөгөөр худалдаалж байв. Харин хөвгүүдийн хүрэм, өмд,цамц зангиа 81300 мянган төгрөг. Мөн дунд ангийн охидынх 97500 мянган төгрөг бол хөвгүүдийнх 100.300 мянган төгрөгөөр зарагдаж байна. Ахлах ангийн охидынх 123700 мянган төгрөг, хөвгүүдийнх 133600 төгрөг аж.

Наймдугаар сарын эхэн болоод ч тэр үү дүрэмт хувцас худалдаалах компаниуд ч тэр, дүрэмт хувцас сонирхох эцэг эхчүүд  ч цөөхөн байсан юм. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...