English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Та 1072 хувьцаа эзэмших эрхээ баталжуулсан уу

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг 2 сая 511 мянган иргэн эзэмшдэгээс 623 мянган иргэн хувьцаа эзэмших эрхээ нээлгэсэн байна. 2018 оны дөрөвдүгээр сард тус компани "1072 хувьцаа мэдээллийн төв"-ийг байгуулсан. Төв байгуулснаас хойш 15 мянга орчим хүнд зөвлөгөө мэдээлэл өгсөн бол 393-хан хүнд хувьцааны ногдол ашиг авах эрхийг нээж өгсөн. Тэгэхээр иргэд энэ дээр хариуцлагагүй хандаж байна гэсэн үг. Бид энэ асуудлаар брокерийн компаниудтай хамтарч ажиллаж байгаа" хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ярилаа.

1072 хувьцаа амилах боломж, санхүүгийн суурь нь үүслээ. Өнөөдрийн байдлаар компанийн цэвэр ашиг 373.3 тэрбум төгрөгөөр тогтоогдсон. Иргэд хувьцаа эзэмших эрхээ нээлгэснээр  энэ хувьцаа амь орж, ашиг хүртэх эрх үүсдэг юм. Иргэд өөрийн санаачилгаар хувьцаагаа нээлгэхийг уриалж байна.

Иргэн Та Монгол Улсын Засгийн Газраас олгосон "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн эсэхээ ЭНД дарж шалгана уу.  

Хэрэв бүртгүүлээгүй бол дараах зааврын дагуу бүртгүүлээрэй. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...