English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Тэнгэрлэг аав”-ууд номон суваргад мөнхөрлөө
Хүн  бүхэн аавыгаа баярлуулах, аавынхаа тухай мөнхлөх хүсэлтэй байдаг нь нууц биш. Тэгвэл  “Хийморьлог эрчүүд” сэтгүүлээс анхлан санаачлан  “Тэнгэрлэг аавууд” хэмээн нэгэн сайхан номон суварга бүтээсэн тухай танд дуулгахдаа таатай байна. Анхны  боть энэ  номонд монголын 54 сайхан аавын тухай дурсамж багтсан бол тун удахгүй гарах дараагийн ботьд мөн 54 тэнгэрлэг аавын тухай дурсамж хэвлэгдэх болно гэж номын зохиогчид өгүүлж байсан. Монголчууд бидний хүндэтгэн бэлэгшээдэг 108 хэмээн сайхан тоогоор аавуудаа мөнхлөхөөр шийдсэн нь бас л сайхан санаа. Магад уншигч та ч гэсэн энэхүү сайхан номонд аавынхаа тухай сайхан дурсамжаа  мөнхлөн, суваргын дээд болсон номон суваргаар сэтгэлийн бэлэг өргөхийг хүсч байгаа бол амжиж захиалгаа өгөөрэй. Хэдий төр түмэнд алдаршин, гавъяа шагнал хүртээгүй ч хэн хүний сэтгэлд аав гэдэг нэгэн сайхан уул мөнхөд  сүндэрлэж байдаг болохоор энэ эрхэм хүмүүнд хөгшин залуу, гавъяатай гавъяагүй хэмээн ямар нэгэн шалгуур тавих эрхгүй гэдгийг номын зохиогчид онцоллоо.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...