English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Төрийн сангийн зээл тусламжид хэрхэн хамрагдах вэ?
Оюутан бүр төрийн буцалтгүй тусламж , төрийн сангийн зээлд хамрагдахыг хүсдэг боловч ямар материал бүрдүүлэхээ мэддэггүй билээ. Тиймээс оюутнуудад  мэдээлэл өгөх зорилгоор энэхүү мэдээллийг бэлтгэлээ.  Суралцагчид дараах материалыг бүрдүүлэн 9 сарын 1-ний дотор сургуулийнхаа захиргаанд өгнө.
Хэн хамрагдах вэ?
-Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагад суралцагчид
-Улсын хэмжээний олимпиадад эхний  гурван байр эзэлсэн
-Олон Улсын зэрэглэлийн олимпиад, уралдаан тэмцээнд МУ-ыг төлөөлөн амжилттай оролцсон
-Бүтэн өнчин
-Хөгжлийн бэрхшээлтэй буюу эцэг эх хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол
-Нэн ядуу өрхийн хүүхэд
-Малчин өрхийн “ Бог малд шилжүүлсэнээр өрхийн нэг гишүүнд 50 хүртэлт толгой мал” ноогдох өрхийн хүүхэд
-Хоёр улс ЗГ хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаадын иргэн



Ямар  бичиг баримт бүрдүүлэх вэ?


-Суралцагчийн өргөдөл
-Эцэг  эх асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн  хуулбар
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар,
-Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгуулагын шийдвэр
- Эцэг эхийн нас барсныг гэрчлэх гэрчилгээний хуулбар
-Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болохыг тодорхойлсон тодорхойлолт
-Хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон холбогдох байгууллагын тодорхойлолт
-Өрхийн нэг гишүүнд ноогдох орлогыг тодорхойлсон албан ёсны бичиг
- Өрхийн нэг гишүүнд ноогдох толгой малын тоо, малчин өрх болохыг тодорхойлсон албан ёсны бичиг
-Сумын  ИТХ-ын шийдвэр болон аймгийн ЗДТГ-тай байгуулсан гэрээ
Сургуулийн болон дүнгийн тодорхойлолт хэрэгтэй юм байна.
 
Ц Бадрах
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...