English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Солонгосчууд гадаадын иргэдийн санал гомдлыг хүлээн авна
    БНСУ-ын Засгийн газраас гадаадын иргэдэд санал, гомдлоо төрөлх хэлээрээ илэрхийлэх боломж олгох зорилгоор www.epeople.go.kr  вэб сайт ажиллуулж эхэлсэн гэнэ. Тус улсад ажиллаж, амьдардаг гадаадын иргэд БНСУ-ын засаг захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх  боломжтой юм  байна.  Мөн хууль тогтоомж, албаны лавлагаа, тайлбар хүсэж болохоос гадна монгол, англи, хятад, япон, вьетнам хэлээр мэдээлэл авч болох аж. Мөн  гадаадад оршин сууж буй солонгос иргэн тус сайтад хандаж болох гэнэ. Өргөдөл гаргагч нь овог нэр, иргэншил,  и-мэйл хаяг, нууц кодыг оруулсаны дараа өргөдлөө татаж авсан файлын маягтын дагуу дэлгэрэнгүй бичээд хавсаргаж оруулна. Өргөдөл гаргагчийн  хариуг электрон шуудангаар нь илгээх юм байна.

Ц. Ундрах
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...