English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
НОБГ-т галын таван дуудлага иржээ
Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, нэгдүгээр хорооллын нэгдүгээр байрны ар талын автозам дээр машин шатаж байна гэсэн дуудлагын дагуу НОБГ-ын Аврах гал унтраах 26 дугаар ангийг очиход иргэн Б-ийн “Мазда-929” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, 15 дугаар хороолол, Кино урлагын дээд сургуулийн хашаанд 3х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, хана, таазны хэсэг шатаж байсныг гал унраах 26 дугаар ангийнхан унтраажээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүнсэлбийн долдугаар гудамжинд мужааны цехийн 16х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг аврах гал унтраах 10 дугаар ангийн аврагчид унтраасан аж.
С.Будрагчаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...