English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Нүүрсийг тонн тутамд нь 4000 төгрөгөөр нэмэх санал гаргажээ
    Эрдэс баялаг эрчим хүчний яам өвлийн бэлтгэл ажлын талаар мэдээлжээ. Одоогийн байдлаар станцуудын нүүрсний нөөц тааруу байгаа юм байна. Учир нь Багануурын уурхайн хувьд техник, тоноглол нь муудсанаас нүүрс нийлүүлэхэд хүндрэл гарч байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа. Гэхдээ яам өөрийн асуудлаа зохицуулж, станцуудын удирдлага ажлаа сайн хийвэл нийслэлчүүд бид өвлийг өнтэй давах аж. Харин энэ жилийн хувьд нүүрсний үнэ нэмэгдэхгүй гэж яамныхан хэлж байгаа юм. Гэсэн ч хувийн компани, уурхайнхан үнээ нэмэх магадлал маш өндөр байгаа төдийгүй Шарын голын уурхай нүүрсний үнийг тонн тутамд 4000 төгрөгөөр нэмэх санал гаргажээ.

Х.Өнөрсайхан
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...