English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Жүжигчин Хүрлээ таксины жолоочоос зодолдохыг гуйжээ
    Хошин урлагийн лидерүүдийн нэг жүжигчин Хүрлээ хачин сонин хоббитой гэнэ. Тэрээр нанчид хүртэх нэлээд дуртай агаад согтуудаа дандаа такси дууддаг  байна. Гэхдээ бас зүгээр явахгүй. Жолооч нарыг дарамтлан элдэв үгээр доромжлон  ам хуурай байдаггүй муухай  зантай.  Саяхан тэрээр уламжлалт адал явдлаа давтан нэг таксинд суучихаад “Чи намайг таньж байна уу. Би Монголын мундаг жүжигчин байна. Намайг таньдаггүй хүн байдаггүй л юм даа. Чи яахаараа намайг таньдаггүй юм” гээд хөлөө сандал дээгүүр нь давуулж тавин агсамнаад байхаар нь аргаа барсан жолооч БГД-ийн цагдаагийн хэлтэст согтуу жүжигчнийг хүргэж өгсөн ч цагдаа нар тоохгүй “ Өө наадахыгаа гэрт нь хүргээд өг. Лай болно” гэж ад үзэн түлхэх шахам гаргасан байна. Харин “Монголын мундаг жүжигчин” маань бүтэн цаг шахам үгэлж дуулж, онгирч явсны эцэст арай гэж нэг юм 1-р хороололд байрлах гэртээ харьж, таксины жолоочыг амраасан байна. Хүрлээгийн энэ хачин авир дандаа давтагддаг бөгөөд цагдаа нар ч үүнийг нь мэддэг болохоор тоож авч хэлэлцдэггүй гэсэн шүү.

Л.Цэлмэг
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...