English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Малайзад монгол иргэн хар тамхины хэрэгт холбогджээ
    Дахиад л хар тамхины хэрэгт монгол хүн холбогдсон тухай таагүй мэдээ.  Манай улсын иргэн X өнгөрсөн долоо хоногт капсултай хар тамхи залгин Малайзын хилээр давах гэж байгаад саатуулагджээ. Малайзын цагдаа нар түүнийг цагдан хорьсон бөгөөд бага Азийн хар тамхины мафийн сүлжээтэй холбоотой болохыг нь анхны мэдүүлгээр тогтоогоод байгаа гэнэ. X нь 800 грамм хар тамхины төрлийн бодис гэдсэндээ нууж байсан нь шалгалтаар илэрчээ. Энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын хэлтсийн дарга Ч.Ганхуягаас тодруулахад "Малайзад манай улсын элчин сайдын яам байдаггүй. Тайландаар дамжуулан энэ мэдээллийг нягтлуулахаар хүсэлт хүргүүлээд байна" гэв. Эл хэргээс өмнөхөн манай улсын нэг иргэн Филлиппинд мөн л хар тамхи зөөвөрлөсөн хэргээр саатуулагдаад байгаа юм.

Н.Энх
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...