English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Инноваци ба технологийн бодлого, хөгжлийн чиг хандлага” бага хурал болно
    Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Инноваци ба технологийн бодлого, хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын бага хурал болно. Бага хуралд олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг нэр хүнд бүхий АНУ-ын М-САМ компанийн ерөнхий захирал доктор Давид Мартин, тус компанийн ерөнхийлөгч Давид Пратт нар уригдан оролцох юм. Бага хурлыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн зарим компани санаачилжээ.

Н.Энх
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал асуулга